Бидний тухай

МЕД ИМПОРТ МОНГОЛ ГРУПП нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, Монгол улсын Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2015 оноос эхлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шууд худалдааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн.

2016 оноос эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр Медикал Ресурс ХХК-ийг байгуулсан.

2017 оноос бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйчилгээг нэвтрүүлсэн.

2021 оноос АНУ-н Wonder Wink компаний албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон эмч, эмнэлэгийн ажилчдын хувцас хэрэглэлийг худалдаалж байна.

2022 оноос БНХАУ-н BioBase компаний тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон BioBase laboratory эмнэлзүйн лабораторийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн.

2023 оноос БНХАУ-н SonoScape брендийн ЭХО аппаратыг танилцуулах Showroom нээн ажиллуулж эхлээд байна.