Түгээмэл асуулт хариулт

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь www.medmall.mn цахим худалдааны сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах цахим худалдааны сайтаар бараа, үйлчилгээ худалдан авах эрхтэй болно.
  2. Хэрэглэгчийн захиалга амжилттай болсноос хойш ажлын 1-3 хоногийн дотор захиалагчийн оруулсан хаягт хүргэнэ.
  3. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Бюти Секретс” ХХК-ийн өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Компанийн лого, нэр болон бусад загварыг хуулбарлах, ошруулах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Хэрэглэгч цахим худалдаан сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон хүргэлтийн төрлүүдээс сонголт хийх, бүрэн эрхтэй.
  2. Хэрэглэгч цахим худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулснаас холбогдож үүсэх аливаа асуудлаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, заавар, найрлагын мэдээллийг авах, шаардах эрхтэй.
  4. Хэрэглэгч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
  5. Хэрэглэгч бүртгэл болон онлайн захиалгатай холбоотой оруулсан мэдээлэл (утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалгын төлбөрийн мэдээлэл) үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.

ГУРАВ. БЮТИ СЕКРЕТС ХХК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. www.medmall.mn цахим худалдааны сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдан боловсруулах зөвшөөрөлтэй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.
  2. Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй.
  4. Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.
  5. Өөрсдийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.
  6. Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.

ДӨРӨВ. ЗАХИАЛГА, ТӨЛБӨР ТӨЛӨЛТ

Захиалга хийх:

  1. medmall.mn цахим худалдааны сайтаар 24 цагийн турш захиалга хийх боломжтой.
  2. Та вэбсайтад бүртгүүлж эсвэл зочин нөхцөлөөр захиалга хийх боломжтой. Бүртгэл үүсгэн захиалга хийсэн тохиолдолд та захиалгуудаа хянах, төрсөн өдрөө бүртгүүлэн бэлэг авах, оноо цуглуулах, цуглуулсан оноогоо ашиглах зэрэг давуу талуудтай.

Төлбөр төлөх

  1. Хэрэглэгч захиалга хийхдээ банкны карт, SocialPay, StorePay, QPay нөхцөлийн аль нэгийг сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд орж ирсэнээр захиалга автоматаар баталгаажна.
  2. Хэрэглэгч Дансаар шилжүүлэх нөхцөлийг сонгож захиалга хийсэн тохиолдолд тухайн захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, баталгаажуулна. Төлбөрийг 48 цагийн дотор зааврын дагуу шилжүүлээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл дахин шинээр захиалга хийх боломжтой.
  3. Зааврын дагуу 48 цагийн дотор төлбөрийг шилжүүлээгүйгээс шалтгаалж тухайн хэрэглэгчийг захиалга цуцлагдсан тохиолдолд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй болно.
  4. Хэрэглэгч захиалга баталгаажсанаас хойш захиалгыг цуцлах, өөрчлөх, буцаах боломжгүй.
  5. Хэрэглэгчийн оруулсан имейл хаягаар захиалга хийгдсэн, захиалга баталгаажиж гүйцэтгэх шат руу шилжсэн болон амжилттай хийгдэж, хүргэлт рүү шилжсэн тухай имейл илгээгдэнэ.
  6. Захиалгын төлбөр 100% хийгдсэн, тэр тухай мэдээлэл төлбөрийн нөхцөлийг хариуцагч байгууллагаас манайд системд бүртгэгдсэн тохиолдолд захиалгыг бүрэн амжилттай хийгдлээ гэж тооцно. Захиалга хийхдээ ашигласан банк эсвэл төлбөрийн системд асуудал үүссэнээс болж төлбөр шилжигдээгүй, түүнээс шалтгаалж захиалга баталгаажихгүй саатсан тохиолдолд үүсэх аливаа асуудалд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй.
  7. Мөн хэрэглэгч Medmall пэйж хуудсын чатаар илгээх, 7505-1525 утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл info@medmall.mn хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.

ТАВ. ХҮРГЭЛТ (2022.04.01-ээс шинэчлэгдсэн)

  1. Онлайн захиалгын хүргэлтийн төлбөр Хүргэлтийн А бүсэд худалдан авалтын үнийн дүн 100,000₮-өөс доош бол 5,000₮, 100,000₮-өөс дээш бол 0₮ байна. Харин Хүргэлтийн Б бүсэд үнийн дүнгээс үл хамааран бүх хүргэлт 7,500₮ байна.
  2. А бүсэд дараах дүүрэг хороод багтана.
    • БГД: 1-22 хороо
    • БЗД: 1-19, 22, 24-27 хороо
    • СХД: 1, 3-6, 8, 9, 12-20, 22-25, 27-31, 37, 38, 43 хороо
    • СБД: 1-16 хороо
    • ХУД: 1-11, 15-21 хороо
    • ЧД: 1-13 хороо
  3. Хэрэглэгч Шуурхай хүргэлт нөхцөлийг сонгосон тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс үл хамааран 10,000₮ байна.
  4. Хэрэглэгчийн захиалгыг амжилттай баталгаажсанаас хойш Улаанбаатар хот дотор бол 1-3 хоногт, орон нутаг бол 3-7 хоногт хүргэлт хийгдэнэ. Хэрэглэгч захиалга хийхдээ Шуурхай хүргэлт сонголтыг хийсэн бол захиалга баталгаажсанаас хойш ажлын 12 цагийн дотор хүргэнэ.
  5. Олон нийтийг хамарсан онцгой байдал, бүх нийтийн амралтын өдөр, давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хүргэлтийн хугацаа хойшлогдож болно.
  6. Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжих үед захиалга хийхэд бүртгүүлсэн утасны дугаар болон имейл хаягаар энэ тухай мэдээлэл очно.
  7. Хэрэглэгчийн захиалга хүргэлтийн компанид шилжихээс өмнө хаяг солих хүсэлт гаргах боломжтой. Харин захиалга амжилттай хийгдэж, хүргэлтийн компанид шилжсэн тохиолдолд хаяг, мэдээллийг солих боломжгүй ба зөвхөн хүргэлтийн компани руу шууд холбогдож хүсэлт гаргана. Үүнтэй холбоотой үүсэх нэмэлт зардал, асуудалд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй.
  8. Хэрэглэгч захиалга хийхдээ хүргэлтийн хаяг, утасны дугаараа зөв оруулах үүрэгтэй ба буруу мэдээлэл оруулснаас үүдэн гарах асуудлыг өөрөө бүрэн хариуцна.
  9. Буруу хаяг оруулах, хаягийн мэдээлэл дутуу оруулах, захиалга хүргэгдэх үеэр хүлээн авах боломжгүй байх, өгсөн хаяг дээрээ байхгүй байх, утас холбогдохгүй байх зэрэг хэрэглэгчээс шалтгаалсан асуудлаар хүргэлт буцаагдсан тохиолдолд Бюти Секретс ХХК хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд дахин хүргэлтэнд шилжүүлэх бол төлбөр 4,000₮ эсвэл үйлчлүүлэгч оффис дээр ирж авах боломжтой.
  10. Хэрэглэгч захиалгад алдаа гарсан, дутуу очсон, гэмтсэн тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу холбогдож, Бюти Секретс ХХК-ээс шалтгаасан асуудлыг бүрэн барагдуулна.
  11. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ЗУРГАА. БУСАД

  1. Хэрэглэгчид олгодог нэмэлт бэлэг, урамшуулал, мини бүтээгдэхүүнүүдийг зөвхөн боломжит тоогоор гаргах ба нөөц дууссан тохиолдолд олгох боломжгүй.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөгдөх, шинэчлэгдэх, цуцлагдах тохиололд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг болон сошиал хаягаар тухай бүрд мэдээллийг хүргэнэ.