Эмнэлгийн зориулалттай диод лазерын аппарат HAOBRO ZYS-808A

12,400,000

Бүтээгдэхүүний танилцуулга:

Энэхүү лазер эмчилгээ нь эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж, эд эсийн нөхөн сэргэлийг түргэсгэдэг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийн процессыг бууруулан, өвдөлт намдаах, хаван бууруулах үр нөлөөг үзүүлдэг. Түүнчлэн биеийн дархлааны үйл ажиллагааг зохицуулж, эмчилгээний явцад эдийн физиологийн нөхөн сэргээгдэх процессыг дэмждэг. Энэ лазер нь зөвхөн арьсны гадаргуугийн гэмтэлд төдийгүй, гүн эдийн гэмтэлд ч нэвчиж, эмчилгээний үр дүнг гүнзгий түвшинд үзүүлдэг онцлогтой.

Эдэд нэвчих схемчилсэн зураглал

Хагас дамжуулагч лазер650нм долгионы урт арьсны өнгөн давхаргад үйлчилнэ

880нм долгионы урт – гүн эдэд нэвтэрч, 5–7 см хүртэл гүнд үйлчилнэ.

Энгийн бага чадлын лазерЗөвхөн арьсны өнгөн давхаргад 0.5 см хүртэл нэвтэрдэг

Биологийн зохицуулалт:Цусны эсийн идэвхжил, дархлааны хариу урвал сайжруулах, гормоны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх

Үрэвслийн эсрэг нөлөө:Антибактери нөлөө, цусны эргэлтийг сайжруулах, хаван бууруулах

Хүчтэй өвдөлт намдаах:Мэдрэлийн эсийн хэт идэвхийг бууруулж, Өвдөлтийн дамжуулахыг сааруулж, мэдрэлийн нөхөн төлжилтийг дэмжинэ

Эд эдэс нөхөн төлжилт: Уураг нийлэгжилт, эдийн нөхөн сэргээлт, шинэ судас үүсэхийг дэмжинэ.

Хэрэглэх заалт:

Энэ төхөөрөмжийг дараах эмгэгүүдийн эмчилгээнд ашиглана. Үүнд:Мэдрэл ба үе мөчний өвдөлт, булчингийн өвдөлт, арьсны үрэвсэл, умайн дайврын архаг үрэвсэлд ашиглана.

Бүтээгдэхүүний онцлог:

Хос эмчилгээний гар:Дөрвөлжин хэлбэртэй толгой нь том талбайг хамарч эмчилнэ, Үзгэн хэлбэртэй толгой нь төвлөрүүлсэн үйлчлэлтэй, гүн нэвтрэл сайтай.

Хоёр сувгийн гаралт: A болон B сувгуудыг тус тусад нь хянах боломжтой.

Энгийн, ухаалаг ажиллагаа: Том LCD мэдрэгч дэлгэцтэй, хэрэглэгчдэд ээлтэй интерфэйс, Цилиндр гидравлик тулгуур нь бүх чиглэлд нарийн тохируулгатай, уян хатан, ашиглахад хялбар

Тогтвортой гүйцэтгэл: GaAlAs лазер ба мэргэжлийн схем дизайны ачаар өндөр гүйцэтгэл, тогтвортой байдалтай

Product specification:

Бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтүүд:

ZYS-808A ZYS-808 ZYS-808B
Дан гаралт Хос гаралттай Хос гаралттай
Дөрвөлжин хэлбэртэй эмчилгээний гар Дөрвөлжин гар + үзгэн хэлбэртэй эмчилгээний гар 2 ширхэг дөрвөлжин хэлбэртэй эмчилгээний гар

 

Үнэлгээ

Одоогоор үнэлгээ өгөөгүй байна.

Эхний үнэлгээг өгөөрэй “Эмнэлгийн зориулалттай диод лазерын аппарат HAOBRO ZYS-808A”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн